Д.Ухнаа, Д.Шоовой, Б.Жансран нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо
2022-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг

 

Ардын жүжигчин Д.Ухнаа

 

 

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин Д.Шоовой

 

 

Ойн гавьяат ажилтан Б.Жансран нарт хүртээлээ.

 

 

Ардын багш цолыг

 

Шинжлэх ухааны гавьяат ажилтан О.Лхагваад олголоо.

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг

 

Зөвлөх инженер А.Юмжээ

“Хаан шаглаа” ХХК-ийн захирал Ц.Батжаргал

 

Гавьяат багш цолыг

 

Ахмад багш Г.Оюун

 

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг

 

Халдвар судлаач Д.Бат-Очир

 

Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг

 

Зохиолч Д.Энхболд

Улаанбаатар радиогийн ерөнхий захирал У.Булган

Уран дархан Т.Төмөрсүх цолыг

 

Гавьяат тээвэрчин цолыг

 

Төр засгийн үйлчилгээний автобаазын жолооч Б.Очирбал

 

Гавьяат тамирчин цолыг

 

Буянт-Ухаа спортын ордны захирал Л.Энхбаяр

 

Худалдааны гавьяат ажилтан цолыг

 

Монхангай группын ерөнхийлөгч С.Сэргэлэн

 

Гавьяат жүжигчин цолыг

 

ҮУИТ-ын гоцлол дуучин Ц.Түмэнжаргал

ДОЗ энтертайментын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн

 

 

Хүний гавьяат эмч цолыг

 

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг

 

Сийлбэрч Ж.Түвшинжаргал нарт олголоо. 

Shuud.mn
Сонин хачин
Тэд иргэнээ хайрлаж, үнэлэж, тэднийг эрүүл байлгах, хөгжүүлэх, чанаржуулахын төлөө махран зүтгэж хүндээ чиглэсэн ухаалаг, энэрэнгүй бодлогууд гаргадаг. Хар бор ажлуудаа дунд ахмад үе болоод 78% нь хөгжил дорой гадаадын иргэдээр нугалуулж байна. Өндөр хөгжилтэй, үнэ цэнэтэй иргэнтэй улс орны иргэд Солонгост хар ажил хийдэггүй ‼️ Монгол орны баялаг юу вэ...??? Монгол хүний ҮНЭ ЦЭНЭ хаана байна вэ ...??? Маш олон хөндөх асуудлууд байна. Ухаан хүрч ойлгохгүй байна би...
2022-07-07
Байдаг хөрөнгө, хураасан мөнгө, хандиваар цугласан зоосоо Солонгосын эмнэлэг нэртэй бизнесийн сүлжээнд хэдэн зуун саяар нь өгч, Солонгос эмнэлэгүүдийн барилга, техник, хөгжлийг Монголчууд босгож, Солонгосчуудыг баяжуулж, эмнэлэгүүдэд нь хөрөнгө оруулалт хийж өгөөд, өөрсдөө кармаагаа сэгсэрч хоосон үлдээд эдгэрсэн ч юмгүй буцдаг хүмүүс их байна. Алтан амиа алдаж, аврагдсан нь үнэхээр цөөхөн статистик байдаг. Хайран амь, хайран мөнгө, ард нь, хувхай хоосон үлдэж байгаа гэр бүлийнхэн нь хүн ч үгүй, мөнгө ч үгүй, өмнөөс нь сэтгэл сэмрэхгүй яаж байх юм бэ... 100% итгэлгүй эмчилгээнд ч болно гэдэг хариу өгдөг эмнэлэгүүд байна. Тэд нарт Монгол хүний итгэлээ алдарсан зовлон, мөнгөгүй хамаг юмаа шавхан ирэх нь сонин биш. Мөнгө нь хэрэгтэй. Энэ их Солонгосруу урсаж байгаа хэдэн наяд төгрөгөөр Монголд хэдэн 10н нэгдсэн эмнэлэг босгох байлаа. Саяханы шинэ хуулиар Солонгост урт хугацааны оршин суух визтэй хүмүүс ар гэр, ах дүүгээ ажлын визээр урих эрх өгсөн. Монголчууд маш их баярлаж дуулиантай хүлээж авсан. Би үүнд их эмзэглэж байгаа. Солонгосын нийгмийн хамгийн доод түвшиний хүмүүс ч тоож хийдэггүй ажлууд. Цалингийн хамгийн доод хэмжээ, хамгийн хүнд нөхцөлд, өдөржин гадаа, ажлын аюулгүйн даатгалгүй. Шулуухан хэлэхэд энэ бол хөгжил дорой, иргэнээ хамгаалж, хүнээ хайрладаггүй, сул дорой улс орнуудад зориулсан бодлого. Солонгос ажоши нар голж байгаа газар тариалан, далайн хүнд хүчир, ажлыг Монголын шинэ үеийн дээд боловсролтой сайхан хөвгүүд, охид, залуучууд ирж хийнэ гэж бодхоор бухимдаж байна. Солонгосчууд залуу үеэ хайрлаад хэзээч ийм ажил хийлгэхгүй, тэднийгээ хөгжүүлэхэд анхаардаг. Энэ орны баялаг ганцхан СОЛОНГОС ХҮН дээр тогтож байна. Хүн дээрээ хөгжиж байгаа болохоос баялагаар хөгжөөгүй.
2022-07-07
Монголын энэ шоудалтын зочин хүүхнүүдийн тансаглалын өрсөлдөөн, хаана юу ч болсон байнгын гол дүрийн, тоотой хэдэн олны танил шоучин сайхан бүсгүйчүүд харагддаг. Миний хувьд тэднийг харж таашаахаас илүү, Монгол хүний амьдралын дундаж чанарыг бодоод хямарч суудаг. Дов жалга, байгууллагын хурган наадмууд хэрээс хэтэрч, МОНГОЛ НААДАМ-н үнэ цэнэ, түүх соёл утгаа алдлаа. Хэн хүссэн нь хэдэн модон банзаар тайз засаад наадам хийдэг болж. Наадам 6н сарын сүүлээс 9сар хүртэл энд тэнд үргэлжилдэг. Жилийн 12 сарын 4ны нэгт наадаж байна. Урлаг, спорт улс төрийн тодорхой этиктэй нийгмийн нөлөөллийн давхаргууд гэрээсээ баталгаагүй сүлжээний наймаа яриад олонд нөлөөлж байгаа байдалд харамсаж суудаг. Бүр нийгмийн соён гэгээрүүлэгч гэх хүн APU-д хөрөнгө оруулалт хийхийг уриалаад ярьж байна. APU хөгжиснөөр, хөрөнгө оруулагчид башийх ч, энэ хөгжил Монголд юу авч ирсэн юм бэ‼️ Тэдний хөрөнгөөр архины хөгжил тэнгэрт тулж, архичидын ар гэр, олон үеэрээ дипилтэж, гэр бүл салалт, биенээ хөнөөх, донтогсод, хог түүгчидээр Монголоо гоёх юм байхдаа. Солонгосын 60сая хүн сөжү гэдэг ганцхан архитай. Тэд болоод л байна. Монголын лангуун дээрх гоёмсог архинуудаа хараарай. 3сая хүнд одоо болно ш дээ. Үнэгүй бэлгэнд сүргээрээ лайкдаж, 2хон нь авч байгаа дүр зураг өрөвдмөөр санагдаж байна. Хүнд чинь бас үнэ цэнэ гэж байх ёстой. Үнэхээр үнэлэж явдаг хүмүүс, болсон болоогүй юманд шэйр хийж, лайк дараад 50.000төгрөгний төлөө үнэнхүү идэвхтэй байгааг нь хараад таашаадаггүй. Энэ хорвоод үнэгүй юм гэж хэзээ ч байхгүй. Үнэгүй л олдож байгаа бол үнэ цэнэгүй, эсвэл өөрийг чинь ашигласныхаа төлөө өгч байгааг ойлгох хэрэгтэй.
2022-07-07