Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2021 онд Ой судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж, ойн агентлаг байгуулахтай холбогдуулж, төсвийн тухай хууль болон дагалдах хуулиар шийдвэрлэсэн. Улмаар УИХ-аас оруулж зургаадугаар сарын 03-ны өдөр ойн агентлагийг баталсан. Ингээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Ойн агентлаг" албан ёсоор байгуулж, тогтоолыг гаргалаа. Ингэснээр өнгөрсөн зургаан сар гаруйгийн хугацаанд саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Мөн 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна” гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |