Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Мөн 2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-наас эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар 368 мянган га газарт үр тариа, 116 мянган га газарт тосны ургамал зэрэг нийт 570.8 мянган га газарт тариалалт хийгээд байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:
-2021 онд Ой судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж, ойн агентлаг байгуулахтай холбогдуулж, төсвийн тухай хууль болон дагалдах хуулиар шийдвэрлэсэн. Улмаар УИХ-аас оруулж зургаадугаар сарын 03-ны өдөр ойн агентлагийг баталсан. Ингээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Ойн агентлаг" албан ёсоор байгуулж, тогтоолыг гаргалаа. Ингэснээр өнгөрсөн зургаан сар гаруйгийн хугацаанд саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Мөн 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна.
М.Насан
Уншиж байна |