Г.Дамдинням: Боловсролын багц хуулийг УИХ-ын намрын чуулганаар батална

Дэлхийн 140 улс, “Хувьсаж буй боловсрол”-ын талаар зөвлөлдөж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням “НҮБ-ын хамгийн том чиглэл боловсролын асуудал. Энэ хүрээнд УИХ өөрийн улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг анх удаа баталсан. Уг төлөвлөгөөний хүрээнд дэлхийд өрсөлдөх чадвар бүхий боловсролын тогтолцоотой болно гэсэн зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд Засгийн газар үйл ажиллагааныхаа дөрвөн жилийн төлөвлөгөөг батлаад ажиллаж байна. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд боловсролын салбарт олон өөрчлөлтүүдийг хийсэн. УИХ-ын шинэ төлөөллүүдийн нэг нь миний бие.
...Сүүлийн хоёр жилийн турш боловсролын салбарын бүхий л оролцогч талуудыг хангалттай сайн сонсохыг хичээсэн. 32 жилийн хугацаанд боловсролын хуулиа өөрчлөөд явж байсан нь хэдийгээр сайн өөрчлөлтүүдийг хийхээр хичээж байсан боловч олон хуулийнхаа уялдаа холбоог алдуулж, үндсэн чигээ бүдгэрүүлэх эрсдэл рүү оржээ гэсэн дүгнэлтийг хийж, боловсролын тухай багц хууль гэдэг хуулийн төслийг анх удаагаа уялдаа холбоог нь хангах хүнд ажлыг гүйцэтгэж байна.
УИХ-ын Ардчилсан тогтолцоонд шилжсэн 32 жилийн түүхэнд 23 УИХ-ын гишүүн оролцсон ажлын хэсэг байхгүй. Ирэх намрын чуулганаар багц хуулиудаа баталж гаргах зорилготой. Үндсэн зорилго ойлгомжтой.
Улсын төсвийн зардлын 14 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Олон улсын түвшинд харвал боломжийн дүн. Гэхдээ манай улсын эдийн засгийн хэмжээг харвал бага мөнгө" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ