Г.Ёндон: С.Лавровын айлчлалаар шатахууны үнийн асуудал яригдана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Гэхдээ наадмын өмнө нэмэгдэхгүй. Энэ талаар аж ахуйн нэгжүүдтэй ярилцсан байгаа.
Манай яам дөрөвдүгээр сард Роснефть компанитай хэлцэл хийж, тухайн үеийн 1110 ам.долларын үнийг 840 ам.доллар болгон 25 хувиар бууруулсан. Энэ үеэс эхлэн манай улс Оросоос хямд үнэтэй АИ-92 шатахуун хэрэглэж байна. ОХУ-д АИ-92 шатахуун 2800 гаруй төгрөгийн үнэтэй байгаа бол манайд 2390 төгрөг байна.
Бид өмнө хийсэн хэлцлийг үргэлжлүүлэх саналыг тавдугаар сараас эхлэн ОХУ-д хоёр удаа тавьсан. Одоогоор Орос эцсийн хариугаа илрүүлээгүй байна. Орос манайд 25 хувийн хямдралыг үргэлжлүүлэн олголоо ч зах зээлийн үнэ нэмэгдсэн учраас үнэ одоогийнхоос өсөх нь тодорхой" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлалын үеэр шатахууны үнийн асуудал яригдана гэдгийг нэмж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ