МАН-ын бүлэг АИ-92 шатахууны үнийг барих чиглэлийг Засгийн газарт өглөө

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үнийн өсөлтийн талаар мэдээлэл сонсчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг Засгийн газарт дараах дөрвөн чиглэлийг өгсөн байна.
-
Нефтийн бүтээгдэхүүний нөөц хангамжид онцгой анхаарах.
-
АИ-92 автобензиний үнийг барихад анхаарах.
-
Хүнсний бүтээгдэхүүний тээвэр, гаалийн асуудалд онцгой анхаарах
-
Цементийн үнийг анхаарах ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид анхнаасаа дөрвөн бүтээгдэхүүний үнийг барина гэж тогтсон. Нефть, гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийг барих, хангамжийг сайжруулах арга хэмжээг авна. Бусад бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана гэж хэлж чадахгүй.
Дэлхийн зах зээлийн үнийн тооцоогоор АИ-92 шатахууны дотоодын үнэ 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай байна. Гэхдээ бид анхнаасаа АИ-92 шатахууны үнийг тогтвортой барих бодлого барьсан учраас үргэлжлүүлэх ёстой" гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ