Улстөрчид бөхийн гал хэсчээ

УИХ-ын дарга, гишүүд амралтын өдрүүдэд өөрийн нутгийн бөхийн галаар зочилжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар Баянхонгор аймгийн бөхчүүдийн галаар зочилж, спикер мэх зааж, заалгажээ.
Мөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн дэвжээ” бөхчүүдийн галаар зочилж, бэлтгэл сургуулилалтад нь дэмжлэг үзүүлсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Үндэсний Сурын холбоо болон Нүүрэнтний хүчтэн дэвжээний бөхийн галаар зочилж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг танилцуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ