БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан уг мэдээллийг үгүйсгэв.
Тэрбээр, Худлаа мэдээлэл байна. Сошиал сүлжээнд хэт итгэх маш хортой. Надад нэг ч Казах хүнээс ямар нэг заналхийлэл ирээгүй ээ. Монгол хэлийг хос хэлний сургалтаар 1 дүгээр ангиас заана гэдэг нь Казах хүүхдүүдийг гадуурхсан зүйл огт байхгүй. Монгол улсын иргэд Монгол хэл сурах/сургах үүргээ биелүүлэх үүрэгтэй, төр бодлогоо хэрэгжүүлээгүй явж ирснээс олон Казах хүүхэд залуус бүх шатны сургууль, их сургуульд элсэн орох, тэтгэлэг авах боломж монгол хэлний шалгалт давахгүй шалтгаанаар хязгаарлагдмал байгаа.
Төрийн албанд энэ шалтгаанаар өрсөлдөх боломжгүй чадварлаг казах залуус байна. Монгол Улсын бүх иргэд тэгш боловсрох, эрхтэй. Ингэж л байж хязгаар Баян-Өлгийд маань хөгжил цэцэглэлт ирнэ гэж би итгэдэг. Өндөр боловсролтой, мэргэжлийн ур чадвартай түмэн олондоо хүндлэгдсэн казак залуусийн шинэ үе гарч ирэх цаг нь болсон..." гэжээ.
Уншиж байна |