АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
АН-ын нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "...Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлыг улс төрийн захиалгаар гаргаж байсан. Үндсэн хуулийг манадаг, сахиулдаг, тайлбарладаг байгууллага илт зөрүүтэй байдлаар хандаад байвал Монгол Улсад юу зөв, юу буруу байх вэ.
Эрхэм Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ, та бүгд өргөдлөө өгсөн нь дээр байна. Үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдрах зөвшилцлийн баримт бичиг. Энэ асуудалд АН маш шүүмжлэлтэй хандаж байна.
Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж тойрогтоо ажиллаж байна. Ингээд иргэдийн бухимдал, шүүмжлэлтэй нүүр тулахаараа Монгол Улсын өрийг АН бий болгосон юм шиг, өөрийг нь төлөх гэж яваа юм шиг нийтэд ойлгуулах гэж явна. Ичээрэй МАН-ын гишүүд ээ" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |