Намын бүлгүүд хуралдахгүй

Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдах хуваарьтай байдаг. Харин өнөөдөр намын бүлгүүд хуралдахгүй, ажлын хэсгүүд хуралдана. Мөн энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан төлөвлөгдөөгүй байна.
ЦАГ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
ХААНА |
|
14.00 |
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхим |
|
14.00 |
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхим |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ