Д.Ганбат маргаан үүсгэж, УИХ-ын даргаас сануулга авлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр “Нэр бүхий гишүүд Д.Ганбат зориулсан хууль өргөн барьсан. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр завсарлага авсан. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан би хууль дээдлэх талаар тайлбар өгч, шаардлага тавья.

 

 

Монгол Улсад хоёр хуваагдаагүй юм алга. Тэрний нэг нь манай АН. Бид туулах ёстойгоо туулж байна, гээндээ ч бий, гоондоо ч бий. Бид ч буруутай. Улсын дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэсэн. Сарын өмнө АН-ын тамга нэг болсон. УИХ-ын даргад 05 дугаар сарын 11-нд бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг явуулсан. Найман гишүүн байгаа. Та үүнийг танилцуулах ёстой.

 

МАН олонх байгаа, та бүхэн жангийнхантай нийлж, манай АН-ын асуудлыг шийднэ гэж байхгүй. Ёсзүйтэй байгаарай. Хуулиараа би завсарлага авч, дүгнэлт унших эрхтэй. Хэн нэгэн надад зааж зааварлах шаардлагагүй.

 

Манай шинэ гишүүд чадан ядан хоёр жил болж байгаа. Монгол Улсын төрийг түшихэд амар биш. 3-4 жил сууж байж ая эвээ олдог юм. Ковидын хөл хорионы үеэр хууль бусаар хурал зарлаж, хоёр залууг хохироосон. Хууль үйлчилдэггүй. АН-ын дарга нэртэйгээр баахан тойрч гүйсэн, тэрийгээ чадаагүй.

 

Бас манай Ж.Батсуурь байна, гоншигноод олон юм яриад байдаг. Энэ хүн Монгол Улсыг тойрсон, гишүүдийнхээ 2, 3 хувийн ч саналыг аваагүй. АН чадан ядан учраа олно" хэмээн өөрийн бүлгийн гишүүд болон олонхын бүлэг рүү үсчлээ.

 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд ёсзүйтэй байж, хууль дээдэлж ажиллах сануулгыг өглөө. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороонд маргааш хуралдаж, АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх чиглэл өгөв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

itgen:
ene 1 huhvvren hatsart beton taraaj suudal avchihaad dandaa buruu zurvv chalchina.
2022-06-16