Б.Пүрэвдорж: Төр хувийн хэвшил рүү дайрч, дээрэмддэг буруу жишиг тогтлоо

img

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

 

 

Тэрбээр “Сүүлийн үед төр бүх зүйлд оролцож, сошиалаар асуудалд ханддаг байдал хэрээс хэтэрч байна. Өчигдөр гэхэд Зайсанд хэдэн гэр буулгаж, тэндэхийн ажилчдыг баривчилж байна. Энэ арай хэтэрч байна. Төр зөвшөөрснөөсөө бусдыг чөлөөтэй явуулах ёстой. ААН-үүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Гэтэл өөрсдөө тэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуул гэж зөвшөөрөл өгчихөөд буцаагаад дээрэмдэж авна гэдэг бол үнэхээр буруу.

 

Төр маш олон зүйл рүү дайрч орж байна. Хөтөлийг булааж авсан. Гэтэл одоо Хөтөлийн үйлдвэр нь цементээ нийлүүлэхээ больсон. Хөгжлийн банкны асуудал байна. Бэрэн компани Монгол Улсын хийж чадахгүй байгаа төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байхад захирлыг нь аваачаад хорьчихдог.

 

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын ААН-үүд хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 000 төгрөгийн үнэтэй, чанартай мах. Яс, өөхийг нь ялгасан мах байдаг. Үүнийгээ экспортолж, 100 гаруй сая ам.долларын орлого олох боломжтой. Энэ махыг хэрэглэдэг монгол хүн байхгүй. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, сошиалын дүйвээнд хэтэрхий автаж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Цаашдаа төр, засгийн үйл ажиллагаа бизнес рүү, хувийн хэвшил рүү дайрч явахын бол бүгд коммунизм, социализм руугаа орно. Энэ талаар парламентаас тодорхой санаачилга гаргах ёстой.

 

Хамаг орлогыг олдог бизнес рүү дайрч төрд авдаг зохицуулалт руу орвол эцэстээ төсөв орлогогүй болох нөхцөл байдал руу орно. Төрийн өмчит 390 компани бүгд алдагдалтай ажилладаг, хулгай дээрмийн нөхцөл байдалтай. Гэтэл хувийн хэвшлээ дээрэмдэх маягаар ажиллаж, Засгийн газар, нийслэлийн захиргаа дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ асуудалд УИХ хүчтэй дуу хоолой гаргаж, хувийн хэвшил, чөлөөт зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах, дэмжих чиглэлээр сайн ажиллах ёстой гэдгийг хэлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хувийн хэвшлийн компанийн нууц эзэд, захирлууд төрийн өмч буюу ард түмний өмчийг авилга өгч эсвэл хулгай луйвар, дээрэм, бүр өөрсдийн хүмүүсийг шургуулж ашиггүй мэт болгож байгаад хууль бусаар аваад байгаа учраас буцаагаад авах нь зөв шдээ! Үнэхээр өөрсдөө бий болгочихсон бол болохгүй, газрыг тодорхой хугацаанд гэрээгээр эзэмшиж, ашиглаад гэрээний хугацаа дууссан бол дээр нь барьсан зүйлүүдээ аваад явах ёстой, авахгүй бол төр өөрөө буулгаад дараагийн ажлаа хийх нь зөв л дөө. Өөрт нь хууль бусаар авчихсан юм байгаа болоод алдахаас айгаад олон юм яриад байна гэж ойлгож байна.
2022-06-12