ШУУД: Орон нутаг төрийн албан хаагчийн хомстолд орж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг "Хөдөө орон нутагт хүний нөөцийн дутагдал байна, бүр хомстолд орж байна. Энэ цалин хөлс болон бусад хүчин зүйлтэй холбоотой. Цалин хөлс, орон сууц, орон нутгийн нэмэгдлийн асуудлыг судлахаар Төрийн албаны зөвлөл УИХ-ын байнгын хороодоос чиглэл авсан. Сангийн сайд, ХНХЯ-тай хамтран ажиллаж байна.
Одоогоор 4208 төрийн байгууллагад 1732 сул орон тоо байна. Үүний 144 нь удирдах ажилтан, 1474 нь гүйцэтгэх ажилтан байна. Үүнийг нөхөхөөр төрийн албаны болзол шаардлагад өөрчлөлт оруулж байна гэсэн мэдээллийг өглөө.
Төрийн нийт албан хаагчийн
10 хувь буюу 21 000 нь төрийн захиргааны албан хаагчид
66 хувь буюу 137 665 нь төрийн үйлчилгээ буюу боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллагсад нийт төрийн албан хаагчид
45 899 нь төрийн тусгай албан хаагчид байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ