Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Тогтвортой санхүүгийн форумаар ХАА-н салбарын ногоон шилжилтийг онцолно Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна
Уяачид үндэсний баяр наадамд зөвхөн монгол морь уралдуулах шаардлагыг тавьж байна
2022-06-06

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийж байна. Уяачид Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, наадмын хурдан морины уралдаанд зөвхөн монгол морь уралдах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын танилцуулсан хуулийн төсөлд үндэсний баяр наадмын хурдан морины уралдаанд уралдуулах морины сэрвээний өндрийг лазераар хэмжихээр тусгаад буй. Монгол морины генийг судлахад цаг хугацаа шаардлагатай учраас ойрын жилүүдэд морины сэрвээний өндрийг хэмжин уралдуулах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзэж буй юм.

 

 

Харин уяачид энэ хуулийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчид хандаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Ерөнхийлөгчид хүргүүлсэн өргөх бичигт:

 

-Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Үндэсний спортын анхдугаар чуулганаас гарсан бодлого, зөвлөмжид баяр наадмын морин уралдаанд монгол үүлдэрийн адууг зургаан насны ангиллаар уралдуулахыг хуулинд тусгахыг үүрэг болгосон. Ерөнхийлөгч монгол морио уралдуулъя гэж байхад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс Монгол наадам-монгол адуу жагсаал зохион байгуулагчдыг биечлэн хүлээж авч уулзахыг Ерөнхийлөгчөөс хүслээ. Мөн Ерөнхийлөгчийг Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үндэсний бодлого, шийдвэрээ танилцуулахыг хүслээ. 

 

 

Үүнээс гадна олон улсын стандартад нийцсэн морин тойруулга баригдах хүртэл гадаадаас үржүүлгийн адуу импортлохыг хориглох талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөхийг хүссэн байна.

 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг анхааралдаа авч, эргэж харахыг хүслээ. 

 

Уяачид төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн шаардлагын хариугаа авах хүртлээ төв талбайд суулт хийх аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эрлийз морьдоос айгаад шээс нь гоожлоо
2022-06-07
ард:
морь мал ярьсан малуудын бүгдииг идээд дууслааа малаа авч үлдиич гэх шиг газар шорооо хужаагиин гарт очоод байнауу гэх мал алгаааа. лалрууд
2022-06-06
Zochin:
Бүх л морь уралдахад яахав дээ. Гол нь гарал үүслийг зөв хэлээд явбал, тэгээд хэд хэдэн зайнд уралдуулбал сонирхолтой шүү. Заавал нэг тргтсон хэв маягаасаа гармаар байна. Тэгж байж чанар чансаагаа мэднэ. Алдаа дутагдлаа мэднэ. Давуу талаа мэднэ. Үнэнээс хэдий болтол айж амьдрах вэ.
2022-06-06