Олон Улсын Гэр бүлийн өдрийг угтаж 60 залуу хосын хуримыг хийх “Дурсамж” ёслолын нээлт Гэрлэх ёслолын ордонд боллоо.
Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж залуу гэр бүлийн бат бэх харилцааг бий болгох, дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэрлэх ёслолын ордонтой хамтран ‘’Дурсамж’’ үйл ажиллагааг зохион байгуулж байна.