Сүхбаатарын талбайд хөлбөмбөгийн талбай засжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатарын талбайд анх удаа 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай дээр байгуулж зохион байгуулах гэж байгаа аж. Тус тэмцээн энэ сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм байна.
Улмаар аваргын цом хүртсэн шигшээ баг Увс аймагт зохион байгуулагдах 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөө тоглоно.