Махны үнийг бууруулах боломжтой юу
2022-04-20

Үнийн хөөрөгдөл тэнгэрт тулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дотроо махны үнэ өдөр өдрөөр өссөөр байна. Засгийн газар мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх шатандаа явна. Махны холбооны удирдлагуудын хэлснээр бол махны үнийг 1000 хүртэлх төгрөгөөр бууруулах боломжтой. Тэгвэл дэлгүүр, худалдааны төвийн махны борлуулагчид энэ боломжийн талаар юу гэх бол?

 

 

Бөмбөгөр худалдааны төвийн махны лангууны худалдагчид махны үнийг бууруулах боломжгүй тухай ярьж байна. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа.

 

- Иргэдийн худалдан авалт хэр байгаа вэ?

 

- Өмнөх саруудаас эрс багассан. Баяр ёслол таарсан үед эсвэл халамж , цалин буух үед л борлуулалт нэмэгддэг. Өмнө нь зуун кг мах аваад өдөртөө зарж дуусгадаг байсан бол одоо хоёроос гурав хоногт зарж борлуулж байна.

 

- Махаа тогтсон нэг харилцагчаас авдаг уу? Эсвэл арай хямд үнээр зарж байгаа газраас нь авч борлуулдаг уу?

 

- Энүүхэндээ гэхэд арай хямдаас нь харж , шилж байж авдаг.  Яг нэг тогтсон хүнээс авах хэцүү . Хотод махны үнэ буухаар малчид буцаагаад махаа татчихдаг, мах нь хомстоод үнэ нь өсөхөөр буцаагаад зардаг. Сүүлийн гурван жил иймэрхүү байдалтай байгаа.

 

-Засгийн газар мах, гурил, шатахууны үнийг барих хууль батлууллаа. Зохицуулалт хийвэл махны үнийг 1000 хүртэлх төгрөгөөр бууруулах боломжтой гэж байна. Ийм боломж бий юу?

 

-Төрөөс малчдын ашиг сонирхлыг дарах бодлого хэрэгжүүлэхгүй л бол энэ боломжгүй. Төрийн бодлого махыг жижиглэн зарж байгаа худалдаачдад маш их дарамт болно гэдгийг хэлж байна.

 

Харин иргэд “Боломжтой үедээ 7-10 хоногийн махаа хүнсний захаас авдаг. Харин боломжгүй үедээ өдөр өдөртөө гэрийхээ ойролцоо дэлгүүрээс дөрөв , таван мянган төгрөгөөр эсвэл зээлээр авдаг” тухайгаа ярьж байна. Мах авах бүрт үнэ нь 100, 200 төгрөгөөр нэмэгдсэн байдаг ч зайлшгүй хэрэгцээ учраас авахаас өөр аргагүй байдгаа иргэд учирлаж байна. 

 

Бөмбөгөр худалдааны төвийн махны үнэ                                  

 

2022 оны 04 дүгээр сарын 13       2022 оны 04 дүгээр сарын 19
Үхрийн цул мах -16 500   Үхрийн цул мах -16,000  
 Үхрийн ястай мах-14,500    Үхрийн ястай мах-14,000
Хонины цул мах -12,900 Хонины цул мах -13,500
 Хонины ястай мах- 12,450 Хонины ястай мах- 13,000
Адууны мах -10,400 Адууны Мах -12500
Ямааны мах-9,850   Ямааны мах-11500

 

Махны үнэ өндөр, байнга өсөлттэй байгаа учраас иргэд нөөцийн мах сонгож байгаагаа ярьж байна. Үүнийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Хангалуун трейд” дэлгүүрийн борлуулагч П.Норжин ч баталж байна. Тэрбээр “Манай дэлгүүрт нөөцийн махны борлуулалт харьцангуй өндөр байдаг. Долоо хоногийн зургаан өдөр 200 кг үхрийн мах, 100 кг хонины мах авч худалддаг. Ойролцоо хүнсний захаас шинэ мах авч жижиглэнгээр зардаг ч иргэд нөөцийн махыг түлхүү авдаг" гэв.

 

Нөөцийн махны үнэ

 

Үхрийн ястай мах - 8900                                               

 Хонины ястай мах - 8300

 Ямааны мах- 7100

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hyataduud orsuud ih avch eh ornoodoo yavuuldag zuudug tul mahnii yne hezee ch buuhgyi.2 hurshuus hamaagyi hyamd chanartai tyl zuudug.tsalin tetgever halamjaa nemeh heregtei maluudaa.2 hurshuu tejeej bna
2022-04-20