Монголбанкны алт худалдан авалт 4.2 хувийн өсөлттэй байна
2022-04-19

 

Дөрөвдүгээр сарын 8-наас 14-ний өдрүүдэд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мян.тн нүүрс экспортод гаргажээ. Тухайн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 14.6 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тн катодын зэс экспортолжээ.

 

Мөн авто замаар 13, төмөр замаар 1355 чингэлэг төмрийн хүдэр, баяжмалын экспортолсоноор оны эхнээс нийтдээ 806.5 мянган тонн болоод байна.

 

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 3,548.2 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2 хувиар өсөв.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монгол банкны нөөц алт валют нууц байх ёстой атал байнга зарлаад байдаг нь хэнд мэдээлээд бгаа юм бэ. Энэ улсын эдийн засгийн нөөц боломжийг битгий зарлаач. Хуулиар хоригло.
2022-04-19