Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Кью эс си” ХХК-д шилжүүлсэн концессын гэрээг цуцалсан. Энэ дагуу Засгийн газрын ажлын хэсэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж байна. Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох баримт материалуудыг хүлээлгэн өглөө.
Компанийн эрхийг шилжүүлж авах ажлын хэсэг удирдах ажилтны шуурхай хурал зарлан хуралдаж компанийн үйл ажиллагаанд нэн тэргүүнд тулгарч байгаа асуудлуудыг сонсож үйл ажиллагаа, санхүүгийн баримт материалууд, өмч хөрөнгөнүүдтэй танилцаж байна.
Уншиж байна |