Төв банкны валютын нөөц тэрбум ам.доллараар нэмэгдвэл хүндрэлээс бүрэн гарна
2022-04-14

Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.  Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани долларынхаа орлогыг бүгдийг Төв банкинд зарж байгаа аж.  Тус компанид Чалкогоос урьдчилгаа 280 сая ам.доллар орж ирэх ёстой бөгөөд үүний эхний төлбөр болох 129 сая ам.доллар орж иржээ. Үүнийг бүгдийг Монголбанкинд тушаасан байна. Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130 сая ам.долларын орлого орж ирэх аж.

 

 

Сангийн сайд Б.Жавхлан "Бид Оюутолгой компанитай алтаа Монголбанкинд зарах талаар хэлцэл хийж байгаа. Энэ жил 280 сая ам.долларын алтыг баяжмалаас салгах юм байна. Энэ алтыг төв банкинд худалдах талаар Монголд байгаа удирдлагууд нааштай хариу өгсөн, ТУЗ шийднэ.

 

Баталгаажаагүй ч ойрын хугацаанд төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой хэд хэдэн эх үүсвэр байгаа. Ойрын нэг сарын хугацаанд төв банкинд  600 сая ам.долларын нөөц орж ирнэ. Төв банкны валютын нөөц дундажаар тэрбум ам.доллараар нэмэгдвэл богино хугацааны хүндрэлээс бүрэн гарах боломжтой" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Тийм шүү.
2022-04-15
хэзээ л тэгэж байлаа фяздуу гэж
2022-04-14
Тийм шүү.