Б.Жавхлан: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид идэвхтэй болсон
2022-04-14

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш зээлдэгчид идэвхжиж, зээл төлөх хугацаагаа тохирч буй талаар Сангийн сайд хэллээ. Тэрбээр "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1/3 нь төрийн өмчит үйлдвэрийн газруудын авсан зээл байна. Энэ зээлүүдийг төсвөөс төлнө гэсэн ойлголт байхгүй. Тухайн үед ямар төсөл хэрэгжүүлж, яаж төлнө гэсэн тэр байдлаараа төлөх ёстой. Анхнаасаа буруу зөрүү төсөл хөтөлбөр хийсэн, түүнд нь Хөгжлийн банкнаас мэргэжлийн бус хандаж алдаа гаргасан бол аль аль талдаа хариуцлага хүлээх ёстой.

 

 

Чиглэлийн яамд энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хэрвээ бид 1.4 их наядын чанаргүй зээлийг төлж барагдуулахгүй бол дараа жил Самурай бондын 750 тэрбум төгрөгийн төлбөрийг Засгийн газраас төлөх эрсдэл үүснэ. Ийм эрсдэлд орохгүйн тулд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авах учиртай.

 

Одоогоор 150 гаруй тэрбум төгрөг төлөгдөөд байна. Өмнө нь дуудаад ч ирдэггүй байсан чанаргүй зээлдэгчид зээлээ төлөх талаар ярьж, илүү идэвхтэй болсон. Самурай бондын төлбөрийг Хөгжлийн банкаар төлүүлэх боломж харагдаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөгжлийн банкны хэрэг л гэнэ. Энэ мэт юмыг зохион байгуулаад ард нь үлдэж байгаа гэмт этгээд хэн бэ?
2022-04-15