Ч.Хүрэлбаатар: Бид 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтээ өөрчилж байна
2022-04-11

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч залуусын шаардлага болоод өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх хуулийн төслийн хүрээнд байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг төлөвлөгөөгөө танилцуулжээ.

 

 

МАН-ын бүлгийн гишүүд гол нэрийн бүтээгдэхүүний үнийг барихаас гадна төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “Манай эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт. Бид нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид халдвар нэмэгдэж, урд хилийн нөхцөл байдал сайжрахгүй нь харагдаж байна. Мөн Украинд болж буй дайнтай холбоотойгоор гадаад худалдааны бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтээ өөрчилж байна.

 

Тиймээс төсөвт тодотгол хийнэ. Төгрөгийн ханшид ирж буй дарамтыг бууруулах ёстой. Эрэлт нэмэгдэхээр одоо хүндрэлтэй байгаа тээвэрт улам ачаалал өгөөд байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын худалдан авалт одоогийн тээвэрт нэмэлт ачаалал өгнө. Энэ нь тээврийн үнийг хөөргөдөж, бараа бүтээгдэхүүний үнийг улам нэмнэ. Тиймээс бүлэг дээр төсвийн тодотгол хийхээр ярилцлаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

Төсөвт тодотгол хийхдээ

 

  1. Үр ашиггүй хөрөнгө оруулалт

  2. Үр ашиггүй зардлуудыг эргэж харна.

 

Энэ удаагийн төсвийн тодотголоор бага зардлуудыг засах замаар хийхгүй, хөрөнгө оруулалт, урсгал зардал, гадаад зээлийг хамарсан томоохон таналт явагдана гэж хүлээж буйгаа Төсвийн байнгын хорооны дарга хэллээ.  

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ ,албан тушаалын хэнээтэн, дөрвөд Хүрэлбаатар бас яагаад худлаа яриад мэдэмхийрээд эхлэвээ. Арайхийж сангийн яамнаас салгасан чинь бас төрийн тооноор нь орж ирээд ирэх юм!!!
2022-04-12
ард:
лалрууд үр ашиггүй хөрөнгө оруулал үр ашиггүй зардалууд гэж байгаа өөрсдөө хамгиин сайн мэддэг байсан байнашдэээ муу нам дагасан өлөн хулгаачуудл монголыг доллоргүй болголооо банкнааас зэээл нэрэээр хэдэн тэр бум доллор хулгаалсан лалруудизээлэээээ төллллл хүн хогуудааа
2022-04-11
Худалчийн ХААН Хуралбаатар
2022-04-11
Дарга нарын тээврийн компанийг тэтгэх гэж бид модоо барих нь.
2022-04-11