АТҮТ 25 сая төгрөгөөр Тэргүүний ажилтан тэмдэг хийлгэх тендер зарлалаа
2022-04-11

Монгол Улсын төр, засаг хэмнэлтийн горимд шилжиж буйгаа өнгөрсөн баасан гаригт зарласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд жагссан олон мянган залуусын өмнө “Засгийн газар хэмнэлтийн тусгай горимд шилжиж байна” хэмээн зарласан. Үүний дараа буюу өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх” үүрэг даалгаврыг өглөө. Улсын төсөвт тодотгол хийх замаар хэмнэж болох бүхнийг хэмнэх үүргийг төрийн байгууллагуудад өгөв.

 

Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих;

 

-Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр төсөвт хэмнэлт хийх бүхий л арга замыг судалж, УИХ-д өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгав.

 

Харин өнөөдөр өглөө Авто тээврийн үндэсний төвөөс шинэ тендер зарлав. Тус газраас Тэргүүний ажилтан тэмдэг хийлгэх сонгон шалгаруулалт зарлажээ. Төсөвт өртөг нь 25 сая төгрөг. Тэгвэл энэ Г.Занданшатар дарга, Л.Оюун-Эрдэнэ сайдын яриад байгаа хэмнэлт мөн үү? Авто тээврийн үндэсний төв тэргүүний ажилтан тэмдэггүй бол ажил нь зогсох гээд байгаа хэрэг үү? Энэ тэмдэг нэн шаардлагатай, зайлшгүй хэрэгцээ мөн үү?

 

УИХ, Засгийн газрын тэргүүд нь Монгол Улс хэмнэлтийн горимд шилжинэ, тэвчиж болох бүхнийг тэвч, өндөр зардалтай машинаа зогсоолд байршуул хэмээн үүрэгдэж байхад төрийн байгууллага нь нэгнээ шагнах төмөр тэмдгэнд мөнгө зарлагадаж байна. Энэ бол ард түмний шаардлага, төрийн удирдлагуудын үүрэг дунд шатанд очоод цуурай болдгийн бодит жишээ.

 

Сонгон шалгаруулалтыг энд дарж үзнэ үү

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Бадамсэд:
Торгож олсон мөнгөөрөө хэнд ч хэрэггүй юм хийхээ боль ллруудаа! Тэнэг юм сэдэж байхаар замаа нөх!
2023-03-02
Бадамсэд:
Торгож олсон мөнгөөрөө хэнд ч хэрэггүй юм хийхээ бодь ллрууд! Торгууль л нэмээд байдаг муусайн ллрууд.
2023-03-02
yamar ch ulsad baidaggyi hugiin shagnaluudaa boliochee maluudaa
2022-04-13
zochin:
Naad xend ch xereggui tomriinxoo asuudlyg bolixyg shaardaj bna. Ter tomor tiim ix chuxal xeregtei bna uu. Ingej tumnii mongiig tsuslaxaa boli
2022-04-11
Odon medalua bolio!! Odoo hotstogson. Huuchin niigemd bol bolj bsn. Odoo hereggui. Gaviyataa ntr geed duudaj bgaa bur teneg, ter baahan temdegee boluo. Daind yavaad irsen met
2022-04-11
kkkk:
лаларын тэмдэг хийлгэхэд олон тэрбум хулгайлахаа болиулаачээ
2022-04-11
ИЙМ ХОГИЙН БУДАГТАЙ ТӨМРӨӨР ЮУГАА ХИЙХ ВЭ. ЯДАЖ ТЭР ХҮНДЭЭ МӨНГӨН ШАГНАЛ ӨГӨӨЧ. НААД БУДАГТАЙ ТӨМРИЙГ ЧИНЬ ЗАРААД Ч ҮНЭ ХҮРЭХГҮЙ, ҮХЭХЭД ТЭР ТӨМРӨӨР ХОГОО ХИЙХ ВЭ. СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛААЧ ЭЭ. МАНГАРУУД АА.
2022-04-11
zochin:
ИНГЭЖ Л НҮД ХУУРААД ДҮР ЭСГЭЭД АРГАЛААД Л СУРСАН БАЙДАГ ЮМ ДАА, АЖИЛ ХИЙЖ ШИЙДЭЛ ОЛОХ НЬ ЧУХАЛ, ХЭМНЭЛТ ХИЙХ НЬ АЖИЛ БИШ УГААСАА Л ХИЙХ ҮҮРЭГ НЬ. ЭНЭ ОДОН МЕДАЛ ЯМАР ЧХЭРЭГГҮЙ ҮРЭЛГЭН ЗАРДАЛ
2022-04-11