Х.Алтай: Монголын Хөрөнгийн бирж хувьцаат компани болох ёстой
2022-04-07

Монголын эдийн засгийн чуулганы Төрийн бүтээмжийн сэргэлт, авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал сэдэвт салбар хуралдаан үргэлжилж байна. Тус салбар хуралдаанд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай оролцож байна. Түүнээс Хөрөнгийн биржийг хувьчлах талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

 

 

Х.Алтай “Монголын Хөрөнгийн бирж бол ТӨХК. Миний итгэл үнэмшлээр бол Монголын Хөрөнгийн бирж хувьцаат компани болох ёстой. Өөрөө өөр дээрээ хувьцаа гаргаад, зах зээлийн оролцогч нарын хувьцааг худалдан авч, гадны ижил төстэй үйл ажиллагаа  явуулдаг биржийн хувьцааг эзэмшээд явах нь зүйтэй. Энэ бол олон улсын стандарт. Хөрөнгийн бирж нь төрийн эзэмшилд 100 хувь байдаг улс Монголоос өөр байхгүй.

 

Сангийн яамны үнэлгээгээр 50 гаруй их наяд төгрөгийн үнэлгээтэй төрийн өмчит компаниуд байна. Дэлхийн банкны 2021 оны судалгаагаар энэ компаниуд бараг өгөөжгүй байгаа нь тогтолцооны хувьд болохгүй байгааг харуулж байна.

 

Төрийн өмчит компаниудын чанар чухал. Эхлээд тааруухан компаниудыг Хөрөнгийн биржид гаргавал хөрөнгө оруулагчид сонирхож, авахгүй. Энэ нь цаашлаад реформыг гацаах эрсдэлтэй. Тиймээс нэн тэргүүнд ашигтай, олон танигдсан компаниудыг нээлттэй болгох нь реформыг зөв зүйтэй явуулах суурь нөхцөл болно" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

МИАТ-ийн үйл ажиллагааг сайжруулсаны дараа нээлттэй ХК болгоно

 

МИАТ компани өнгөрсөн хоёр жилд 30-40 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 12 тэрбум төгрөг рүү орж ирж байна. МИАТ-ийг ийм өртэй байхад гадны хөрөнгө оруулагчид сонирхохгүй. Тиймээс эхний ээлжинд дэмжиж, МИАТ-ийн үйл ажиллагааг сайжруулах ёстой.

 

 

МИАТ-ийг олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгох тал руу явна. Жагсаалтад орсон. Судалгаа хийж байна.

 

Эрчим хүчний салбарын 30-аад компани байна. Тэдний алийг хувьчлах талаар эрчим хүчний салбарынхантай уулзаж байна. Зам тээврийн салбарын гэрээт ажил хийдэг АЗЗА-ын байгууллагуудын төрийн мэдэлд байлгах шаардлагагүй.

 

Төрийн өмчит компаниудыг дөрвөн бүлэг болгож, салбар салбарт судалгаа хийж байна. Ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулна гэдгийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлж байна.

 

Б.Энхбаяр: Одоогийн хуулиар төрийн өмчийг хувьчилбал 30 жилийн алдааг дахин давтана

 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчилж болно. Гэхдээ суурь эрхзүйн орчноо өөрчлөхгүйгээр одоогийн нөхцөлөөр хувьчилбал өнгөрсөн 30 жилийн алдааг шууд давтана. Өнгөрсөн 30 жилд төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад барилгынх нь үнээр бүгдийг хулгайлсан. Бид алдааг дахин давтахыг хүсэхгүй байна. Мэдээлэлд ойр хүнд давуу байдал олгох алхмыг бид хийхгүй.

 

Гэхдээ бид судалж байна гээд цаг хугацаа алдахгүй. Сүүлийн таван жилийн хугацаанд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр олон улсын туршлагуудыг судалсан, дүгнэлтүүд гарсан. Бидэнд шийдэл байна.

 

Хувьчлалыг Хөрөнгийн биржээс эхлэх ёстой гэдэгт би санал нэг байна. Олон нийтэд нээлттэй болгох ажлыг зохион байгуулагчаас өөрөөс нь эхлэх ёстой. Хөрөнгө оруулалт үр ашигтай гэдгийг олон нийтэд харуулах хэрэгтэй.

 

Одоо байгаа эрхзүйн орчин хувьцаа эзэмшигчийг хамгаалж чадахгүй байна. 51-ээс дээш хувийг эзэмшигч өмчийн эзэн гэсэн зарчимтай орчинд олон нийтийг орж ир гэхэд итгэл төрөхгүй. Тиймээс асуудлыг сууриар нь шийднэ" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-29
Ediin zasgiin chuulgana genee!!!!! Nuguu l neg ajil hiidgui, hudlaa unen shaasaan, bulit bulit usersen, poporson nuhduud taizan deer haragdan lee!!!! Ediin zasgiin chuulgan gechijee!!!! Ene chuulganaa tatvar tulugchdiin hichneen terbumaar hiij bgaa boloo
2022-04-07