Б.Мөнхбаатар: Шинэ Зуун мод хотын дэд бүтцийн ажил тавдугаар сард эхэлнэ
2022-04-06

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийд байгуулагдах Шинэ Зуун мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Энэ талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

 

 

Б.Мөнхбаатар “Шинэ хотын хэсэгчилсэн төлөвлөгөө болон онгоцны буудал орчмын эхний үед барилгажих газрын инженерийн дэд бүтцийн ажлыг зургийг хийгээд дуусаж байгаа. Мөн цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэлийн ажлын зургуудыг хийж байна. Энэ зургуудыг магадлалаар оруулж, эцэслэн баталж, ажлын зураг бэлэн болно. Ажлын зураг ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй гарч байгаа. Засгийн газраас энэ жил 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад суулгасан байгаа. Ажлын зураг магадлалаар орж, баталсанаар 05 дугаар сард багтааж, инженерийн дэд бүтцийн эхний ажлуудыг эхлүүлнэ.

 

Цаашид газар чөлөөлөлт, хууль эрхзүйн ажил хийгдэнэ. Хөшигийн хөндийн хилийн цэсийн асуудал хөндөгдөнө" гэдгийг мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин