МИАТ ХХК “Боинг 767-300ER” агаарын хөлгөөр Турк улсын Истанбул хот руу шууд нислэг үйлдэхэд бэлэн болжээ. Шууд нислэгийг нөгөөдөр буюу 04 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт хийх юм байна. Нислэг 9 орчим цаг үргэлжилж, Истанбул хотод газардах аж.
Анхны нислэгийн тусгай үнэ нэг талдаа 1 025 000, хоёр талдаа 2 070 000 төгрөг байна. Гэхдээ валютын ханшийн зөрүүнээс хамааран тийзийн үнэд өөрчлөлт орох магадлалтайг МИАТ-ээс сануулж байна.
Турк руу зорчих иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
-ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн хоёр тун эсвэл Жонсон энд Жонсон вакцины нэг тунд хамрагдаад 14-өөс багагүй хоносон
-Вакцинд хамрагдаагүй бол сүүлийн 72 цагийн дотор Ковид-19-ийн ПГУ шинжилгээний хариу нь сөрөг эсвэл сүүлийн 48 цагийн дотор эсрэг биетийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх
-Сүүлийн 6 сарын дотор Ковид-19 вирусын халдвар авч, эдгэрснийг нотолсон бичиг баримт бүрдүүлэх
Харин 12-оос доош насны хүүхдүүдэд дээрх шаардлага хамаарахгүй. Мөн иргэд эрүүл мэндийн хуудас бөглөх шаардлагагүй аж.
Г.Ганчимэг
Уншиж байна |