“Мэдээллийн технологийн оюутны цалинтай дадлагын хөтөлбөр-2022” өдөрлөгт урьж байна
2022-03-30

Хүн төрөлхтний хөгжлийг хурдасгагч хүчин зүйл, амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон мэдээллийн технологийн зах зээлд шилдэг шийдлийг нэвтрүүлэхэд гар бие оролцмоор байна уу? Салбартаа хамгийн том ХААН Банкны мэдээллийн технологийн 300 ажилтантай багийн нэгэн гишүүн болохыг хүсэж байна уу? Гурван сарын турш цалинтай дадлагажиж, хамгийн дэвшилтэт, шинэ техник технологиуд дээр ажиллах уу?

 

 

Тэгвэл өөрийгөө сорьж, ирээдүйг өөрчлөхийг хүсэж буй залуустаа зориулан ХААН Банк “Мэдээллийн технологийн оюутны цалинтай дадлагажуулах хөтөлбөр”-өө 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дахин зарлалаа. Үүнтэй холбогдуулан ХААН Банкны Мэдээллийн технологийн газрын захирлууд, шилдэг ажилтнууд болон ажлын орчинтой танилцуулж, гайхалтай боломжуудын талаар мэдээлэл өгөхөөр “Мэдээллийн технологийн  оюутны цалинтай дадлагын хөтөлбөр-2022”  өдөрлөгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ХААН Банк цамхагт зохион байгуулах гэж байна.

 

Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх өдөрлөгт зочлох бол ЭНД дарж, эсвэл 85552211 дугаарын утсаар холбогдон бүртгүүлээрэй.

 

Энэхүү өдөрлөгт зочилсноор та бүхэн банк санхүүгийн технологийн салбарын хамгийн том “тоглогч”  хэрхэн ажиллаж, юунд тэмүүлж буйтай танилцахын зэрэгцээ орчин үеийн дэвшилтэт технологийн хэтийн төлөв, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж  буй тухай сонирхолтой мэдээллийг сонсож, санал бодлоо хуваалцах боломжтой.

 

Салбартаа тэргүүлэгч, цахим шилжилтэд түүчээлэгч, харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч хамт олонтой нэгдэхийг урьж байна.

 

ХААН Банкны “Мэдээллийн технологийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр 2022”-т бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

 

Shuud.mn
Сонин хачин