Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Өнөөдөр “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Үндсэн илтгэлийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа. Тэрбээр
...Улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний сэргэлт, цахилгаан автомашин зэргээс шалтгаалан буурах цаг үе ирж байна. 2050 оноос АНУ, Европын холбоо, 2060 оноос Хятад нүүрснээс татгалзах бодлогыг барьж байна. Үүнийг дагаад манай гол экспорт болох эрчим хүчний нүүрсний хэрэглээ буурах нь хэдийнэ тодорхой болж байна. Дэлхийн чиг хандлага ийм байхад бид салбараа хэрхэн хөгжүүлэх вэ?
Тонн хүдэр, нүүрснээс багахан ашгийг өөрсдөө хүртэж, ихэнх ашгийг алддаг. Энэ бол бидний сүүлийн 30 жилд алдсан боломж. Тиймээс боловсруулах салбарыг хөгжүүлж, ажлын байр нэмж, нэмүү өртөг шингээж, эдийн засгийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, сэргэлтийг авчрах зайлшгүй шаардлагатай байна.
-Нүүрсний баяжуулах үйлдвэр барьснаар эм, гоо сайхнаас эхлээд 400 гаруй бүтээгдэхүүнийг бий болгож болно. Нүүрсний баяжуулах үйлдвэрийг эхлүүлснээр нүүрс-хими, кокос-химийн салбарын бүтэн суурийг тавина.
-Газрын тосны үйлдвэртэй болсноор нефть-химийн салбарын суурийг бий болгоно. Эдийн засгийн шинэ салбарыг бий болгох боломжтой болно. Нефть-химийн салбар манайд ямар хэрэгтэй байгааг бид биеэрээ мэдэрч байна.
-Зэсийн баяжуулах үйлдвэрийг бий болгосноор өнгөт төмөрлөгийн салбарын суурийг тавина. ЖДҮ, кластер хэлбэрээр хөгжих боломжийг бүрдүүлнэ.
-Ган, төмөрлөгийн үйлдвэрийг бий болгох нь хүнд үйлдвэрийн суурь хөгжлийн эхлэл болно" гэдгийг онцолж байна.
Удахгүй хайгуулын тусгай зөвшөөрлийг илүү нээлттэй явуулна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өмнө зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байсан. Нийт зарласан талбайн тодорхой хэмжээний хэсэгхэн талбайг ямар сонголт, шалгуураар зарласан нь ойлгомжгүй байсан. Одоо бүх талбайгаа нэгмөсөн зарлана. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд геологи, хайгуулын салбар гүн нойронд автсан. Геологи, хайгуулын зарим компани дампуурсан. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл жил ирэх тусам цөөрсөн. Бид энэ жил 350-400 талбайг олгоно. Энэ нь сүүлийн 5, 10 жилийн нийт талбайтай тэнцэнэ. Бид дараагийн Эрдэнэт, Оюутолгойг, том ордуудыг нээх ёстойг Г.Ёндон сайд хэлж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |