Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажлын бэлтгэл бүрэн хангагджээ
2022-03-21

Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар төлөвлөж буй. Системийн тохируулга хийх чадамжтай, 90 мВт-ын хүчин чадалтай тус станцын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.  

Цэвэр ус, гадаргын усны нөөц харьцангуй багатай, хуурай уур амьсгалтай манай оронд Эрдэнэбүрэнгийн УЦС нь гадаргын цэвэр ус хуримтлуулах экологийн ач холбогдолтой юм.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн нийт өртөг нь 271 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлтөөр зээлээр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлнэ. Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулаад байна. Одоо зээлийн тусгай хэлэлцээр эцэслэгдвэл барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн, бэлтгэл бүрэн хангагдсаныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдлээллээ.

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд аль болох олон УЦС барих хэрэгтэй.УЦС нь 1квт цаг цахилгааныг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг Нүүрсний цахилгаан станц 224 төг-өөр үйлдвэрлэдэг.Байгаль орчинд асар хор хөнөөлтэй..УЦС нь шөнө ачаалал багадсан үед зохицуулага хийж болдог сайн талтай .Мөн орчиндоо эерэг уур амьсгал авч ирдэгээрээ онцлогтой.Нар салхины эрчим хүч ашиглаж болох боловч өртөг өндөр нар ,салхигүй үед ашигт ажмллагаа нь буурдаг муу талтай
2022-03-21
Зочин:
Энэ харин маш хэрэгтэй станц шуу бур Эгийн голын УЦСтанцыг барих хэрэгтэй дээ
2022-03-21
зочин:
Монголд ямар ч усан цахилгаан станц хэрэгггүй. Харин нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц л хэрэгтэй. Барууны тархи угаалтад мансуурсан улс төрчидөө!!!