Э.Золбоо: Барилгын салбарт үнийн өсөлт, тээврийн гацаатай амаргүй жил үргэлжилнэ
2022-03-16

Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. БХБЯ-наас барилгын салбарт 2022 он амаргүй жил болно хэмээн үзэж буйг Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэллээ. Тэрбээр “Тээврийн үнийн өсөлт, гацаатай, барилгын материалын үнийн нэмэгдэлтэй жил үргэлжилнэ. Бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйн тулд гол нэр төрлийн материал болох цемент, арматурын нөөцийг бүрдүүлж, ханган нийлүүлэлтийг таслахгүй байх нь чухал байна. Цементийн хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг учраас хомстол үүсэхгүй.

 

 

Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ 250 мянган тонн. ОХУ, БНХАУ-аас арматур оруулж ирдэг. Өнөөдрийн байдлаар 80 мянган тонн арматурын нөөц бүрдүүлээд байна.  Гуравдугаар сард БНХАУ-аас 20 мянган тонн арматур орж ирэх нөхцөл бүрдсэн. ОХУ-аас 30 мянган тонн арматур орж ирнэ. Ингэхээр 03, 04 дүгээр сард нийтдээ 130 мянган тонн арматурын нөөц бүрдэнэ. Жилийн хэрэгцээний 50 орчим хувийн нөөцийг хангаж, үлдсэн саруудад татан авалт хийхээр энэ зуны бүтээн байгуулалтад хомстол үүсэхгүй гэж тооцож байна. Гэхдээ нөхцөл байдлыг таах боломжгүй” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

Цементийн үнэ 28 хүртэлх хувиар өслөө

 

Дотоодод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн цементийн үлйдвэр өнгөрсөн долоо хоногт үнээ 16-28 хувиар өсгөлөө.

 

Мөнхийн баян гал ХХК-16 хувь

Хөтөлийн цементийн үйлдвэр- 24 хувь

МАК-26 хувь

Монцемент- 28 хувиар үнээ өсгөсөн.

 

Цементийн үйлдвэрүүд бараа материалын үнэ нэмэгдсэн учраас үнээ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн гэх тайлбарыг БХБЯ-ны удирдлагуудад өгсөн байна.

 

Цементийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс

 

түлш 30 хувь

 гөлтгөнө 15 хувь

сэлбэг тээвэр 70 хувь

 нүүрс 20 хувь

 ажиллах хүчний зардал 25 хувь

 төмрийн хүдэр 15 хувь

 үнс 14 хувь

шохойн чулуу 11 хувиар өссөн гэх мэдээллийг өгчээ. Энэ өсөлт бодит эсэхийг ШӨХТГ-аас шалгаж буй юм.

 

"Цементийн үйлдвэр бол 1990 оноос хойш хувийн хэвшил 100 хувь өөрсдийн хөрөнгөөр байгуулсан хамгийн том бүтээн байгуулалт. Тиймээс төрөөс дэмжих ёстой. Харин цементийн үйлдвэрүүд үнээ зохиомлоор өсгөж болохгүй. Үнээ өсгөхийн өмнө БХБЯ-нд мэдэгдэх ёстой" гэдгийг БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэлж байна.  

 

Барилгын салбарыг ипотекийн зээлээр дэмжих бодлого үргэлжилнэ

 

Жилдээ 350 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гардаг байсныг 2021 онд 1 их наяд төгрөг болгосон. Ингэснээр 2021 онд 13 мянган айлын орон сууцанд ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь барилгын салбарынханд ашиг орлого болсон.

 

Жилд 12 000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол ипотекийн зээлийн хүртээмжийг нэмсэнээр 2021 онд 17 000 айлын орон сууц ашиглалтад орж, 14 000 орон сууцны борлуулалтыг төрийн зүгээс дэмжсэн.

 

Засгийн газрын эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөрийн 2 их наядыг ипотекийн зээлд зарцуулахаас төлөвлөснөөс 2021 онд 1 их наяд төгрөгийг гаргасан. 2022 онд багадаа 700 тэрбум төгрөг гаргаж, төрөөс барилгын салбарын бүтээн байгуулалтыг борлуулалтаар нь дэмжинэ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэдэн тоо хэлээд л барилга баригддаг бол сөйхан л бна. Бодит амьлрал лээр ярьсан шиг чинь биш шүү дээ.
2022-03-16
z:
arilgaa barihaal bolichih maluuudaaa
2022-03-16
Зочин:
Энэ засаг тор бутэхгуй юм ярьж бна даа байрны унэ маш их осож бна шуу дээ яаж утаатай тэмцэх вэ бурхэг болж бна шуу дээ унэ буулгах хэрэгтэй шуу дээ
2022-03-16