Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 02 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас 1.0 хувиар буурсан байна. 2022 оны 02 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байна.
Уншиж байна |