Манай улсын нийт гадаад өр 1.0 тэрбум ам.доллароор өсжээ
2022-03-11

Улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.0 (3.2%) тэрбум ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 129.3 (0.4%) сая ам.доллароор буурсан байна.

 

 

Нийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

 

 

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин Засгийн газрын гадаад өр 167.6 (1.9%) сая ам.доллар, бусад салбарынх 32.2 (0.4%) сая ам.доллароор буурчээ.

 

Засгийн газрын нийт өр 2021 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 779.5 (2.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 35.2 (0.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Засгийн газрын дотоод өр өмнөх оноос 216.0 (19.0%) тэрбум төгрөг, гадаад өр 203.3 (0.8%) тэрбум төгрөг, өрийн баталгаа 183.9 (17.3%) тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 176.3 (20.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

 

Засгийн газрын нийт өр өмнөх улирлаас буурахад дотоод өр 125.5 (12.0%) тэрбум төгрөг, өрийн баталгаа 30.1 (3.3%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин гадаад өр 78.0 (0.3%) тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 42.4 (6.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Засгийн газрын нийт өрийн 24.6 их наяд төгрөг буюу 90.9 хувь нь гадаад өр, 920.6 тэрбум төгрөг буюу 3.4 хувь нь дотоод өр, 876.5 тэрбум төгрөг буюу 3.2 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 673.9 тэрбум төгрөг буюу 2.5 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

 

Эх сурвалж: ҮСХ

Shuud.mn
Сонин хачин
хуц:
хуц лалрааа өртэй нам дагасан хулшаачууд өр тавиж хулгаа хиииж хагартлааа баяжаж байгааг зөндөөл харжииин лалрааа
2022-03-11
зочин:
өртэй хүн өөдлөхгүй, өттэй мал таргалахгүй гэсэн үг байдгийг байнга санах хэрэгтэй байх даа
2022-03-11
ХУУЛЬ:
МОНГОЛ УЛС МОНГОЛЫН ТӨР , ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ГАДНЫ УЛС ОРНУУДААС НЭГ Ч ТУСЛАМЖ ХАНДИВ ЗЭЭЛ БОНД ЭЛДЭВ САНХҮҮЖИЛТ АВЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ЮҮ. ҮХВЭЛ ӨРГҮЙ ҮХСЭН НЬ ДЭЭРГҮЙ ЮҮ. ОДОО НААД ӨР ЗЭЭЛ ЧИНЬ УЛСАА ЗАРАХААС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛЛОО.
2022-03-11