Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон жуулчдын зорин очдог гол газруудад отоглох цэг байгуулж буй. 2020, 2021 онд 20 гаруй цэг байгуулсан.
Харин 2022 онд 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Тодруулбал
1. Булган аймаг, Баян-Агт сум- Хануй голын рашаа
2. Булган аймаг, Рашаант сум- Элсэн тасархай
3. Архангай аймаг, Тариат сум- Тэрхийн цагаан нуур
4. Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум- Хоног цол
5. Архангай аймаг, Өгий нуур сум- Өгий нуур
6. Дорнод аймаг, Халх гол сум- Буйр нуур
7. Хэнтий аймаг Баян-Овоо сум- Гүрмийн нуур
8. Төв аймаг, Мөнгөнморьт сум- Хориуд
9. Завхан аймаг, Нөмрөг сум- Тэлмэн нуур
10. Завхан аймаг, Эрдэнэ хайран сум- Улаагчны хар нуур
11. Говь-Алтай аймаг, Цогт сум- Ээж хайрхан уул
12. Баянхонгор аймаг, Богд сум – Цонж
13. Өмнөговь аймаг, Даланзадгад сум- Ёлын ам
14. Өмнөговь аймаг, Сэрвэй сум- Дуут манхан
15. Дундговь аймаг, Өлзийт сум- Цагаан суварга
16. Дундговь аймаг, Гурван сайхан сум- Их газрын чулуу
17. Дорноговь аймаг, Өргөн сум- Хамрын хийд гэсэн Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг байгуулна.
Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд:
·Машины зогсоол
Тэмдэг, тэмдэглэгээ
Морины уяа
Мэдээллийн самбар
Майхан барих талбай
Ширээ, сандлын хослол
Ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч
Ил гал түлэх зориулалтын цэг
Шорлог хийх зуух
Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч
Гэрэлтүүлэг шон
Спорт талбай
Явган хүний зам
Нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ.
Уншиж байна |