Н.Мандуул: Зээлээ төлсөн, улс оронд хэрэгтэй төслийг Хөгжлийн банк сурталчилж өгье
2022-02-25

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус банкнаас зээлдэгч нартай уулзалт хийж байна. 

 

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Томоохон зээлдэгч нар уулзаад янз бүрийн зүйл ярьж байна. Ойрын нэг сарын хугацаанд 60 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийе гэсэн аман яриа байна. Бид бүх уулзалтандаа протокол хөтөлж байгаа.

 

Зарим зээлдэгч нар гадуур мэдээлэл гаргаж байна. Тэдэнд хандаж хэлье. ПР-д зарж байгаа мөнгөө банкны зээлийнхээ эргэн төлөлтөд зарцуулаач ээ. Зээлээ төлөөд, тухайн төсөл нь үнэхээр улс оронд хэрэгтэй юм бол Хөгжлийн банк ПР-ийг чинь хийж өгье.

 

Үндэсний бүтээн байгуулалт гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Гэвч Монголбанкны шалгалтаар чанаргүй активын ангилалд орсон нөхцөлд бид энэ зээлүүдийг сайн бүтээн байгуулалт, бизнес гэж хэлэх боломжгүй” гэсэн мэдээллийг өгч байна.

Shuud.mn
Сонин хачин