Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдөр данс руу шилжүүлсэнийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа мэдээллээ. Өнөөдөр 193.6 мянган хүүхдийн 2022 оны 1, 2 дугаар сарын олголт болох 19.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин хүүхдийн нэр, данс зөрүүтэй 1053 хүүхдийн шилжүүлэг үлдсэн байна. Тухайн асуудлыг шийдэхээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллаж буйгаа салбарын сайд мэдээллээ.
Мөн маргааш 8725 хүүхдийн 2021 оны нөхөн олголтыг хийх аж. Шүүхийн асуудал, нэр дансны зөрүү, хаягийн бүртгэлгүй зэрэг асуудлаас үүдэн тухайн хүүхдийн мөнгө шилжээгүй байжээ.