Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого хоёр дахин өслөө
2022-02-22

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9 хувиар буюу 2 дахин өсжээ.

 

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

 

➢ Уул уурхайн салбараас 299.1 тэрбум төгрөг буюу 29.5 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 2.8 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,

➢ Бусад орлого 2.8 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.

 

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 30.1 хувийг бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Shuud.mn
Сонин хачин