Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
БНСУ-д суралцдаг оюутнууд төлбөр төлөхөд амар боллоо
2022-02-18

Хилийн чанадад суралцдаг оюутан залууст мөнгөн гуйвуулга, гүйлгээтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ үргэлж хэрэгцээтэй байдаг.  Харин одооноос БНСУ-д суралцдаг оюутнууд Hana Bank-ны https://hana.pay-zoom.com вэбсайтад Голомт банкны ЮнионПэй картаар сургалтын төлбөрөө төлөх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Энэхүү вэбсайтад одоогийн байдлаар БНСУ-ын нийт 140 орчим их, дээд сургууль нэгдээд буй юм.

 

 

Яг одоо шинэ хичээлийн улирал эхэлж буй энэ үед тус улсад суралцдаг оюутан залуустаа зориулан ЮнионПэй картын урамшууллыг эхлүүллээ. Оюутнууд та бүхэн 2022.02.28-ныг дуустал PayZoom вэбсайтаар, ЮнионПэй карт ашиглан төлбөрөө төлж сургалтын төлбөрийн 3%-ийн хөнгөлөлт эдлээрэй. Гэхдээ нэг удаа олгох хөнгөлөлтийн дээд дүн 800 юань буюу 151,000 орчим вон байх ба нэг картаар сард хамгийн ихдээ 3 удаа төлбөр төлж, хөнгөлөлт авах боломжтой.

 

Харин төлбөр төлөхдөө Hana Bank virtual account number гэсэн дансны дугаарыг оруулах шаардлагатай бөгөөд төлбөрийн нэхэмжлэх дээр бичигдсэн эсэхийг заавал шалгаарай. Энэхүү дугаарыг тухайн их, дээд сургуулиас оюутнууддаа олгодог учир бичигдээгүй тохиолдолд сургуулийн захиргаандаа хандаж лавлана уу.

Жич: Энэхүү хөнгөлөлттэй урамшуулал нь БНСУ-аас гаргасан ЮнионПэй картад хамаарахгүй.

 

Хэрэв та Голомт банкны SocialPay аппликэйшний хэрэглэгч бол тус аппликэйшний виртуал ЮнионПэй картаар энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

 

Харин Голомт банкнаас гаргадаг бусад ЮнионПэй картын мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

 

Shuud.mn
Сонин хачин