Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц, стратеги, хөгжлийн төлөвлөгөөг батлууллаа. Ингэнээс эдийн засгийн хөгжлийн яам засгийн газрын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт бий болж байна. Мөн тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг шинээр байгууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай болсноор хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт дунд болон урт хугацаанд тогтвортой байх боломж бүрдэнэ. Мөн Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай тус агентлагийн үйл ажиллагаа уялдаж ажиллана гэдгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан онцоллоо
Уншиж байна |