Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Цементийн үйлдвэрүүд Хөгжлийн банкны зээлийг төлөөгүй шалтгаанаа тайлбарлалаа
2022-02-11

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид болоод буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зээл төлөлтөд ямар асуудал үүсээд байгаа талаар тайлбар өглөө. Тэд Засгийн газар зээлийг монгол төгрөгөөр олгох шийдвэр гаргасан ч Хөгжлийн банк ам.долларын зээл гаргасан. Үүнээс үүдэн аж ахуйн нэгжүүд ханшийн алдагдал хүлээж, хүнд байдалд ороод буй аж. Тиймээс ханшийн алдагдлыг хэрхэн зохицуулах, зээлийг монгол төгрөг рүү шилжүүлэх зэрэг асуудлаар Засгийн газар болон Хөгжлийн банкинд хүсэлт гаргаад байгаагаа хэлж байна.

 

 

Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан

 

 

Тухайн үед Засгийн газраас Хөгжлийн банкны зээлийг төгрөгөөр олгох шийдвэр гаргасан. Гэвч Хөгжлийн банк зээлийг ам.доллароор олгосны улмаас бид ханшийн маш их алдагдал хүлээсэн. Ханшийн алдагдалтайгаар төлбөрөө төлөөд явж байна.

 

Монцемент үйлдвэр нийтдээ 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 118.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийгээд байна. Үлдсэн зээлээ огтхон ч төлөхгүй гэсэн байр суурь байхгүй. Төр засаг, Хөгжлийн банк, барилгын салбартай ханшийн алдагдлыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцээр хийж байна.


 

Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чинбат

 

 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадлыг 1 сая тоннд хүргэх, хуурай аргын тенхологид шилжүүлэх төсөл техник, технологийн хувьд 100 хувь хэрэгжсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээр бид Хөгжлийн банкнаас 61 сая ам.доллар зээлж авсан. Энэ бол төслийн санхүүжилтийн 30 хувь. Засгийн газар төгрөгөөр зээл олгох шийдвэр гаргасан. Харамсалтай нь Хөгжлийн банк ам.доллараар өгсөн. Том төслийн зээл бодлогын хүрээнд урт хугацаатай байх ёстой. Тухайн үед санхүүгийн хүндрэл гарч, дотоодоос зээл хөөцөлдөхөд 5 жилийн хугацаатай, арилжааны буюу 1.8 хувийн хүүтэй 61 сая ам.долларын зээл өгсөн.

 

Бусад эх үүсвэрээс төслийн санхүүжилтийн 70 хувийг босгосон учраас маш олон зээлийн хүнд нөхцөлд ажилласан. 2015 онд хүсэлт гаргаж, зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сар хүртэл сунгасан. Ингээд 2020 оноос зээлийн төлөлт эхэлж, нийтдээ 50 гаруй мянган ам.доллар төлсөн. Гэвч коронавирус гарч, хүнд байдалд орсон. Нөхцөл байдал ингэж хүндэрсэн учраас зээлийн төлөлтийн графикаа өөрчлөх санал хүсэлтээ Хөгжлийн банкинд удаа дараа тавьж, маш олон удаа бичиг явуулж, уулзалт хийсэн. Гэвч банктай эцсийн шийдвэрт хүрээгүй учраас өнөөдрийн байдалд хүрсэн.

 

2015 онд цементийн үнэ 170 000 төгрөг байсан. Өнөөдөр 185 000 төгрөг байна. Ковидын үед цементийн үнэ хамгийн бага буюу дөрөвхөн хувиар өссөн. Ачааллыг өнөөдөр муу хэлэгдэж байгаа цементийн үйлдвэрүүд үүрч явна. Бүх алдагдлыг бид өөрсдөө үүрч байна. Санхүүгийн хүндрэлээс болоод зээлээ төлж чадахгүй байна.

 

Үндсэн зээл 61 сая ам.доллар. Гэтэл Хөгжлийн банкнаас хүү, хүүгийн торгуультайгаар 103 сая ам.доллар нэхэж байна. Бид зээлээ төлнө. 

Shuud.mn
Сонин хачин
dollariin zuruu mash ih aldagdal boldog!yum hiideggui humuus bol sain oilgohgui avsnaa ogoogui l gej bodoj baigaa, haramsaltai. zasgiin gazriin aldaa sh tee ugtaa!
2022-02-13
ард түмэн:
худлаа хуцаад блгүй дуугүй төл новшнуудаа хэрвээ төлөхгүй бод ард түмэн та нартай тооцоо хтйнэ шүү
2022-02-13
Mak Montsementiig Mongoliin buteen baiguulagchid barilgachid hamgaalah yostoi shuu bid tsement bhgui yaj uilee uzdeg bla da ene 2 uildver bol Mongolchuudiin unet bayalag zeeliig ni 10 jileer sungaad ugchih heregtei gej bodoj bn iim ued ni tur zasag tultal ni demjih heregtei shuu amjilt ed nar bol luivarchid bish ogt bish aguu buteen baiguulagchid gej bodoj bn
2022-02-13
тэгээд ханшийн зөрүүнээс гарч байгаа алдагдлыг төсвөөс төлөх үү төсвийн мөнгө чинь нийтийн мөнгө биз дээ
2022-02-12
зочин:
УИХын гишүүн Мөнхбат 2016онд 17 боодол нэгтийн дэвсгэрт бариад доллар цаас болчихож гээд талбай дээр жагсаж байсныг санаж байна уу.Тэгвэл өнөөдөр 28 боодол+ 50ш буюу 2850 нэгттэй тэнцдэг болчихсон байна.Тэгэхээр төр засаг банктайгаа нийлж ААН ээ шулсан болж таарлаа .Тэгээд ч зээлийн ихэнх хувийг МАН гишүүд идчихсэн байна.НАМ чинь та нарыг цэвэр далаар нь тавьлаа даа
2022-02-12
Зочин:
МАН АРД ИРГЭДЭЭ ААН ээ ДЭЭРЭМДЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ.АНХ ДОЛЛАРААР ӨГӨӨД ДАРАА НЬ ДОЛЛАРЫНХАА ХАНШЫГ ӨСГӨӨД МОНГОЛ ТӨГРӨГӨӨ НАВС УНАГААЧИХСАН ГЭЖ УНШЛАА.100 ЖИЛ ЯДУУ ЯВСАН. 101 ДЭХЬ ЖИЛДЭЭ БАС Л ЯДУУ .ЭНЭ НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ УСТГАЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИХ БАЙХАА ДАА.ЗОХЬДОГГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДАГ.ЭНЭ НАМ Л ЗОХИХГҮЙ БАЙХ ШИГ
2022-02-12
Хөөрхий АН өнгөрчихөв үү Хойтыг мэдэх мэдэхгүй олон очоод уншчихав уу яав. За даа МАНАН төгсөрч өмнө нь цаанатай наанатай байснууд шуударчихав уу яав. Энэ залуучууд бас л учраа олоогүй байх шиг Нямкагаар самруулж 1 эргээд харсан Нямка ужe нөгөө эрэгдээр байхвий дээ Увсынхан Монголын болж бүтэж буй бүхэнд өшөөтэй юү. АН ХХБ Голомт Говь ХААН МАК за тэгээд цуварна даа Хараад байхнээ Увсын Хүрлээ Нямзагийнхан тэднийг харахаар нүд нь хорсож шүдээ тас зуугаастай харагдаж байна уу. . Увсын хэд Монголыг сүйрүүлэх тангарагтай юу өшөөтэй юү Ёстой ойлгохгүй юм гэвэл энэ Хагалж хуваагаад байх оиг байсан одоо бодитоор үгүй хийх үү Энхбаяраар эхэлснийг бүгд санаж буй Энхбаярын араас шууд АН Сэрэмжил сэр
2022-02-12
Энэ бол луйвар
2022-02-12
Jah:
Балиар юмнуудаас болж төгрөгийн ханшийг унагасан нь энэ компанид бас л гай болж байна.
2022-02-11
Ипотек гэж нэг байрыг 2 байрны мөнгөөр үг дуугүй иргэд төлөөд адилхан шулуулж явна
2022-02-11
z:
zvgeer l luiwarchid dollaraaa vnetei zaraal boon ashig maluuudaaa
2022-02-11