Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн болон эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай дэлхий нийтээр тэмцэж байгаа хэдий ч шинэ нөхцөл байдал үүсэж, тодорхой бус байдал даамжирсаар байгаа билээ. Эдийн засгийн хүндхэн сорилттой энэ үед Төв банкны мөнгөний бодлого нь эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Сүүлийн саруудад инфляц тооцоолж байснаас давж өсч, хүлээлт эрчимжих эрсдэл үүсэж байгаа нь мөнгөний бодлогыг өөрчлөх төлвийг өөрчлөх нөхцөл бүрдүүлсэн тул мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 6.5 хувиар тогтоох
Хоёрдугаарт, Төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувиар тогтоох
Гуравдугаарт, Монголбанкны урт хугацаат санхүүжилтийг уул уурхайн бус экспорт, боловсруулах аж үйлдвэрийн дэмжих зэрэг багц шийдвэрийг гаргалаа" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |