Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД...
Хэдийнэ таазанд тулсан инфляциас эмээх шаардлагагүй
2022-01-28

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэлнэ. Энэ хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм.

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн баяраас өмнө өндөр настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг нэмэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг ойрын хугацаанд судалж, яаралтай шийдвэрлэхээ төрийн тэргүүнд илэрхийлсэн юм. Энэ дагуу яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, энэ оны төсвийг хэлэлцэж байна. УИХ өнөөдрөөс хоёрдугаар сарын 01 хүртэл хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр Ерөнхий сайдад хандсан. Тэрбээр тэтгэвэр, тэтгэмж нэмэх зарчмын байр сууриа илэрхийлж, 2021 оны гүйцэтгэлээр төсвийн орлого зарлагаасаа давсан тухай албан бичигтээ дурдсан байв. Өөрөөр хэлбэл тэтгэвэр, тэтгэмж нэмэх санхүүгийн эх үүсвэр байгаа гэсэн үг.

 

Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээгээр 2021 онд  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор манай улсын экспортын орлого нэмэгджээ. Хэдийгээр цар тахлаас үүдэн түүхий эдийн экспортын хэмжээ буурсан олон улсын зах зээлийн үнэ манай улсад эерэг үр дүнг авчирсан байна. 

 

Экспорт 2021 онд өмнөх оноос 1.7 тэрбум америк доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум америк доллар, нүүрсний экспорт 652.9 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ мэдээлэв. 

 

Цар тахал дэгдээгүй, хил гааль хэвийн ажиллаж байсан бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт манай улсад илүү их үр өгөөжөө өгөх байв. Гэвч чамлахаар чанга атга гэгчээр олсон орлогоосоо ахмад настнуудыхаа тэтгэврийг нэмж, сар шинийн өмнө баярлуулах нь нэгэнт тодорхой болов.

 

Өндөр настнуудын тэтгэвэр нэмэх төр засгийн шийдвэр инфляцийг дэвэргэнэ гэж нийгмийн нэг хэсэг харж буй. Үгүйсгэх аргагүй. Гэвч аль хэдийнэ хөөргөдөж, таазандаа тулсан инфляциас айж, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хаяж болохгүй. Тэдний цөөнгүй хэсэг нь төрөөс өөр санаж сарвайх зүйлгүй байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн мэдээлснээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, тэтгэмжийг 288 мянган төгрөг болгох бололтой. Энэ удаа сарын 350 мянган төгрөгөөр амь, амьдралаа залгуулдаг ахмадуудад том дэмжлэг болно. Мэдээж төсвийн сав хязгаартай. Тиймээс  1-1.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадуудыг энэ удаа өнжөөхөд буруудахгүй л байх. Гэвч улс төр хаашаа эргэх, Засгийн газар ямар шийдвэр гаргах, УИХ хэрхэн шийдвэрлэх нь хараахан тодорхой болоогүй байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төр засагтаа баярлалаа. Тэтгэврийн насыг эм 50, эр 55 болгож өгөх хэрэгтэй байна Ялангуяа эрэгтэй дундаж наслалт 64 гэвэл 60 тэтгэвэрт гарахад дэндүү харамсалтай байна.
2022-01-28
Зочин:
Манай улсад бушуухан 20 жил шимтгэл төлөөд л тэтгэвэрт гарч ажил хийхгүй сууж байгаа хүмүүс их шүү.Тэгтэл 40 гаран жил ажиллаж их шимтгэл төлсөнийгөө өндөр тэтгэвэр авдаг хүн.тэтгвэрийг нь нэмэх шаардлагагүй гэж их ялгаварлах юм.Гэтэл улсад ерөөсөө ажил хийхгүй гэмт хэрэг үйлдэж шорон оронгоор явж байсан хүн ажилласан жилээ нөхөн тооцуулж хэдхэн төгрөг төлөөд 350,000 төгрөгний тэтгэвэр авчихаад одоо болохоор улсад өчнөөн жил ажиллаа тэтгвэрээ нэм гээд ярьж явахыг нүдээрээ үзлээ
2022-01-28
Зочин:
Их бага тэтгэвэр авдагаар нь ахмадуудаа ялгаварлаж болохгүй ээ
2022-01-28
Өндөр настан:
Улсад цөөн жил ажилласан,бага цалин хөлс авч бага шимтгэл төлж байсан хүмүүсийг улсад олон жил ажиллаж их шимтгэл төлсөнтэй нь харьцуулаад ялгаж, шоовдорлоод байх юм.Тэгээд тэдний буруу ч юм шиг. Адилхан л ахмад төрөөсөө горьдож л суугаа шүү дээ
2022-01-28
Ахмад настан:
Өдөр шөнөгүй зүтгэж бусдаасаа илүү их хөдөлмөрлөж,илүү олон жил ажиллаж илүү их өндөр шимтгэл,татвар төлж, илүү хүнд нөхцөлд эрүүл мэндээ золиод авч байгаа тэтгэвэр 1 сая төгрөгөөс илүү байлаа гээд энэ нь хүнд өвчиний эмчилгээнд арай яадан хүрч өлөн зэлмэн шахуу амьдарч байгаа надад энэ төр юу ч хялайлгахгүй,эсвэл 20-30,000 төгрөг өгсөн болоод хаяхуу.Энэ тэгээд шудрага ёс уу. Чадалтай байхдаа төлсөн миний 1 сарын шимтгэл 2 ахмадыг тэжээж ирсэн байх шүү.
2022-01-28