Өнгөрсөн 2021 онд газрын тосноос бусад түүхий эдийн экспортын биет хэмжээ буурсан. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого нэмэгджээ.
Экспорт 2021 онд өмнөх оноос 1.7 тэрбум америк доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум америк доллар, нүүрсний экспорт 652.9 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мөн БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38.0 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 98.0 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлж байна.
Эх үүсвэр: ҮСХ
Уншиж байна |