Эрээнээс-Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байна

Эрээнээс-Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байна

Эрээн-Замын-Үүд боомт нээгдэж, 10 хоногийн хугацаанд 418 тээврийн хэрэгсэл, 549 чингэлгээр 9157 тонн ачааг нэвтрүүлсэн байна. Өчигдөр гэхэд улсын хилээр 994 мянган тонн ачааг 57 чингэлгээр нэвтрүүлжээ.

 

 

Эрээний гаалийн хяналтын талбайгаас тэг цэг хүртэлх тарифийг БНХАУ-ын тал 440 юаниар / монгол мөнгөөр 1.8 сая төгрөг/ тогтоосон. Тэг цэг дээр худалдан авагч тал нэг ачаатай чингэлгийг шилжүүлэн ачих төлбөрт 65000 төгрөг төлж байгаа. Эрээнээс-Замын-Үүд хүртэлх зайд 2 сая орчим төгрөг төлж байна.

 

Замын-Үүдээс-Улаанбаатарын чиглэлд тээврийн жолооч нар худалдан авагчтай үнэ хөлсөө тохироод явж байгаа. Өчигдрийн мэдээллээр 2.5-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Ингэхээр Эрээнээс-Улаанбаатар хүртэлх авто тээврийн дундаж ханш 5 сая төгрөг байгааг албаныхан мэдээлж байна.

 

Ачаа барааг Хятадын талын гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар татаж авч байгаа аж. Одоогоор гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд хүлээгдэж байна.

 

Харин төмөр замаар өнөөдрийн байдлаар 47 чингэлгийг татан аваад байна. Эрээн өртөөнөөс төмөр замын өргөн царигаар ачаа татан авах чиглэлээр Хөх хотын төмөр замтай ярилцаж, боломжийг судалж байна. Мөн нарийн царигаар БНХАУ болон бусад орон руу экспортын бүтээгдэхүүн гаргахаар Хөх хот, Бээжингийн төмөр замтай ярилцаж байна. Одоогоор шийдвэр гараагүйг УБТЗ-аас мэдээллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүний өө хаыхаас сайн зүйлийг нь олж харахгүй болжээ хөөрхий хувь хүн аан-үүд амандаа орсоэ тоо хэлж үнэ хөөрөгддөг нь үнэн шүү дээ тэгээд л нөгөө төрлүү муугаа чихээд байдаг ачааг ингэж оруулаад ирэх нь маш зөд хувалзнууд альчгүй болсон хэрэлдэж гүйу байгаад.
2022-01-23
ds:
yu bicheed bgaa ym be? 994000tn achaag 57 chingelgeer oruulj irlee gedeg n 1 chingelegt 1700 garui tn achaa bagtah uu? ali esvel 1 chingelgiig ereen zamiin uudiin hoorond 43 udaa yvuulaad achaa selgesen hereg uu? lav l TZ.d odoogoor 40 tn .s iluu achaa teeh chingeleg bhgui l bgaadaa . iim bagtsaagui medeegeer heniig huurch bn aa??
2022-01-21
Erdene:
Нэг орон дутуу, эсвэл тоог үржүүлэхдээ алдаа юу? Дутуу бичсэн бол 1.8 сая нь зөв байх. Сэтгүүлч минь наад бичсэн зүйлээ хяна!
2022-01-21
440 ЮАНЬ 198.000 ТӨГ БОЛНО
2022-01-21