Өмнөговь аймгийн Политехникийн коллеж төмөр замын мэргэжилтэн бэлтгэж эхэллээ. Тус сургууль нь энэ хичээлийн жилд “Улаанбаатар төмөр замын Политехникийн коллеж” болон Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран төмөр замын салбарт эрэлттэй замчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг дөрвөн мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна.
Нийт 120 хүүхэд энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг тус аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрөөс 100 хувь дааж буй аж.
Уншиж байна |