Хувийн санхүүгээ зохистой удирдаж, санхүүгийн эерэг дадлыг төлөвшүүлэхэд шаардлагатай мэдээллийг гар утаснаасаа авмаар байна уу? Эсвэл орлого зарлагаа хянаж эрэмбэлэх, төлбөр, тооцоогоо бүртгэх ажлыг хэн нэгэнд “даатгамаар” санагддаг уу? Түүнчлэн зорилго тавьж, үүндээ зориулан хадгаламж үүсгэн, хуримтлалаа тооцох, хянах зэрэг үйлчилгээг хамгийн хялбараар шийдмээр байна уу?
Тэгвэл энэ бүхнийг Khan Bank аппликэйшнд шинээр нэмэгдсэн “Миний санхүү”, “Зорилтот хадгаламж” цэсэнд даатгаарай.
ХААН Банкны харилцагч та “Миний санхүү” цэсээр сүүлийн 6 сар хүртэлх хугацаан дахь орлого, зарлагын мэдээллээ ангилан харах боломжтойгоос гадна хамгийн их үйлчлүүлсэн байгууллага, гол худалдан авалт зэрэг мэдээллээ хянах боломжтой боллоо. Мөн төсөв оруулах, төлөвлөх зэрэг хувийн санхүүгээ удирдахад хэрэгтэй бүхнийг санал болгож буй.
Түүнчлэн Khan Bank аппликэйшний “Зорилтот хадгаламж” шинэ цэсээр та 8 ангиллын хүрээнд өөртөө зорилго үүсгэн хадгаламж нээх, автомат хуримтлалд бүртгүүлэх, хуримтлалын явцаа харахаас гадна хянаж болно. Тухайлбал, та ирэх зуны амралтаараа Хавай руу аялахаар зорилго тавилаа гэж бодъё. Зорилтот хадгаламждаа та нэр өгч, өдөр бүр, долоо хоног тутам, сар болгон автоматаар мөнгө хийж байхаар тохируулан хуримтлал үүсгэж болно. Магадгүй боловсролдоо анхаарах, байр, машин авах, хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулах гэхчлэн хадгаламжийн зорилго өөр өөр байж болно. Хамгийн гол нь аппликэйшний энэхүү шинэ цэс таны хувийн санхүүгийн туслагчийн үүрэг гүйцэтгэж, зорилгод тань туслах болно.
“Миний санхүү” цэсийн зааварчилгааг ЭНД, “Зорилтот хадгаламж” цэсийн зааварчилгааг ЭНД дарж авна уу.
Санхүүгийн эерэг дадлыг төлөвшүүлэх, мөрөөдлөө бүтээх алхмаа өөртөө хамгийн амраар шийдээрэй.
Уншиж байна |