Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Ш.Маяа: Ажил олгогч ажилтны бичиг баримтыг эх хувиар авч, эд хөрөнгө барьцаалж болохгүй  
2022-01-03

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Шинэ хуулийн талаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш. Маяагаас тодрууллаа.

 

 

-Хөдөлмөрийн шинэчилсэн хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийн гол зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч.

 

-Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээ өргөжсөн. Албан болон албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт Хөдөлмөрийн хууль үйлчилнэ. Мөн хөдөлмөрийн маргааныг шуурхай, бага зардлаар шийдвэрлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагад болон сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гурван талт хороогоор шийдвэрлэхээр тусгасан.

 

Үүнээс гадна энэ хуулинд хүний хөдөлмөрлөх суурь эрхийг сайн хангасан. Тухайлбал, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрийг хориглох, эвлэлдэн нэгдэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг халах зэрэг асуудлыг оруулсан.

 

Мөн хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэхгүй гэсэн шинэ зохицуулалт орсон. Ингэснээр анх ажилд орж байгаа болон ажил хөдөлмөр эрхлэх явцад нь хүнээс бичиг баримт, эд зүйлс барьцаалах, мөнгө төгрөг шаардахыг хориглож байна.

 

-Тэгэхээр ажил олгогч ажилтны бичиг баримтын эх хувийг авч болохгүй гэсэн үг үү?

 

-Ажилтны бичиг баримтын эх хувийг хадгалж болохгүй. Зөвхөн хуулбарлаж авч болно.

 

-Ажил олгогч бичиг баримт, барьцаа шаардсан тохиолдолд яах вэ?

 

-Тухайн хүн мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж болно. Мөн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хэрэгтэй. Үүнээс гадна Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох зохицуулалтыг хийхээр саналаа ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед шийдвэрлэгдэх байх.

 

-Хүүхдээ харж, асрах асуудлыг хуулинд хэрхэн зохицуулсан вэ?

 

-Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгох зохицуулалтыг оруулсан. Мөн жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх настай хүүхэдтэй ажилтан хүүхэд асрах чөлөө авч болно.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин