Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
ЖАГСААЛТ: Татварын буцаан олголт авахад бүрдүүлэх материалууд
2022-01-03

Татварын буцаан олголтын материалыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авна. Иргэд харьяа дүүргийн  татварын албандаа дараах материалыг бүрдүүлэн хүргүүлэх аж.

 

 

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.

5. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаварын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

1. “Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

 

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

1. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

2. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

3. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

 

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

 

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

a. “худалдах, худалдан авах гэрээ”

b. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах

c. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

d. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

 

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/

4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар

5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай ториолдолд

a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/

b. Орлого нотлох баримт

 

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

6. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

7. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

8. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай ториолдолд

c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/

d. Орлого нотлох баримт

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

1. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

 

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

 

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

9. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

10. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

11. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/

12. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

 

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

 

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

 

Эх сурвалж: Монголын татварын алба

Shuud.mn
Сонин хачин
Ганболд:
сайн байна уу, материалаа хаана өгдөг вэ
2024-01-17
зочин:
энэ өдрийн мэнд . нэгэн санал хэлэхэд буцаан олголтонд цааш анхаарах зүйл их бна. тайлбар ордоггүй юм бна. Жич: жилдээ 22 сая төгрөг оруулсан байхад ганц удаа байшин худалдан авсаны буцаан олголт авах гэхэд тэр нь ч болохгүй энэ нь болохгүй гэж хариу ирэх юм. цалингаас цалингийн хооронд амьдарч бгаа бид хүнээс мөнгө зээлээд дараа нь банкнаас зээл авч боломжоороо бага багаар төлж барагдуулж байхад гэрчилгээ гарахаас өмнө авсан зээл орноч гэх шиг . яагаад зээлдсэн мөнгөө төлөхийн тулд дараа нь байж болохгүй гэж наад шийдвэрээ буцаан хараачээ . улсад 38 жил ажлахдаа нийт хэдэн сая төгрөгийн татвар төлсөн бна. тэгэхэд ганц удаа жаахан буцаан олголт авах гэхэд арай л биш бна шүү. ядарсан ард иргэд чинь бусадтай л адилхан тансагаа байя гэхэд аятайхан тохитой амьдарчмаар л бна шүү. авч чадаж бгаа юм чинь өгч бас чадах хэрэгтэй байхаа....
2023-02-17
асуух:
Нд төлдөггүй бол 6сая аа авах боломжгүй юм уу??
2022-01-03