Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Дэлхийн хамгийн амжилттай хөрөнгийн индексээр тодроход Ард, АПУ компаниуд онцгой нөлөөлжээ
2021-12-31

Монгол Улс дэлхийн хамгийн амжилттай хөрөнгийн индексээр тодроход Ард, АПУ тэргүүтэй компаниуд онцгой нөлөө үзүүлжээ

 

2021 он хөрөнгө оруулагчдын хувьд таамаглашгүй жил болж өнгөрлөө. Учир нь дэлхийн хамгийн амжилттай хөрөнгийн индексээр Монгол улс тодров. Дэлхийн зах зээлийг бүхэлд нь авч үзвэл Европ, АНУ-ын хувьцаанууд дээд үзүүлэлтээ дахин дахин эвдсэн өсөлт үзүүлсэн бол Хятад, Турк хувьцаанууд хамгийн уналттай хувьцаагаар нэрлэгджээ. Харин Монгол хувьцаанууд түүний эсрэг буюу үсрэнгүй өсөлтүүдийг үзүүлж чадсанаар манай улсын ТОП-20 индекс дэлхийн хамгийн амжилттай хөрөнгийн индексээр шалгарахад чухал нөлөө үзүүлэв. 

 

 

Тухайлбал, оны эхнээс Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа 411 хувь, Түмэн Шувуут ХК-ийн хувьцаа 321 хувь, Сүү ХК-ийн хувьцаа 264 хувь, АПУ ХК-ийн хувьцаа 193 хувийн өсөлтийг тус тус үзүүлсэн нь эдгээр компаниудыг Монголын Хөрөнгийн Биржийн түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан гэж үзэх өнцөг болж байна. 

 

Онцлоход, Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны идэвхээрээ Ардын компаниуд тэргүүлэх байр сууриа хадгалж, хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Түмэн Шувуут, Сүү, АПУ, Улсын Их Дэлгүүр зэрэг компаниуд тус бүр 100-аас дээш хувийн өсөлт үзүүлсэн юм. Тодруулбал, хөрөнгийн зах зээлд бүтээлч түйвээлт хийж чадсан Ард Санхүүгийн Нэгдлийн хамаарал бүхий компаниуд биржийн хувьцааны арилжааны хоёрдогч зах зээлийн 59 хувийг бүрдүүлж, Ард Секюритиз ҮЦК нь Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжааны зуучлалын нийт дүнгийн 50 хувийг гүйцэтгэсэн амжилт гаргажээ. Үүгээрээ Ардынхан Хөрөнгийн бирж болон нээлттэй хувьцаат компаниудынхаа хооронд хүчтэй хамаарал бий болгож, ард иргэдийг уг зах зээлтэй холбох гүүр болж ажилласан байна. 

 

Мөн энэ онд 30 жилийн түүхтэй Монголын Хөрөнгийн Бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар анх удаа 1.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн ашигтай ажиллаж, зах зээлийн үнэлгээ нь анх удаа 4 ихнаяд төгрөгийг давсан нь хөрөнгийн зах зээлд онцлох мэдээ байж чадсан. Энэхүү өндөр ашгийг үзүүлэхэд хувьцаа, бондын арилжааны идэвх гол нөлөө үзүүлсэн ба хөрөнгийн зах зээлийн хувьцааны арилжаа 119.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 дахин өндөр үзүүлэлт байв.

 

Монгол Улсаа дэлхийн хөрөнгийн биржийн шилдэг өсөлттэй индексээр нэрлэгдэхэд хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлан оролцсон дотоодын шилдэг хувьцаат компаниудынхаа цаашдын ажилд их амжилтыг хүсэн ерөөе. 

Shuud.mn
Сонин хачин