Цар тахлын үед иргэдэд ирэх эдийн засгийн дарамтыг багасгах үүднээс айл өрх, албан байгууллагын тог цахилгаан, дулаан, хог, уур усны төлбөрийг төрөөс дааж буй. Тэгвэл энэ хөнгөлөлт цаашид үргэлжилж магадгүй бололтой. Шадар сайд С.Амарсайхан "Орон сууцны айл өрхийн 250 кВт, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл цахилгааны төлбөрийг үргэлжлүүлэн хөнгөлөхөөр Засгийн газарт яригдаж байгаа"-г мэдээлжээ. Гэхдээ энэ тухай Засгийн газрын эцсийн шийдвэр гараагүй байна.
2020 оны 12 дугаар сарын нэгнээс айл өрх, албан байгууллагын тог цахилгаан, уур усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж буй. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэр айл өрх, аж ахуй нэгж байгууллагын цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөг төлөөд байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |