“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гүйцэтгэх захирал Д.Банзрагчтай байгуулсан гэрээг дүгнэж, түүний 2021 оны ажлын үр дүнг хангалттай сайн гэж дүгнэжээ. Ингэснээр түүнтэй байгуулж буй контракт гэрээг 2023 он хүртэл сунгав.
“Зүүнбаян төмөр зам” ХХК нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулахаар “Ногоон зам” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 66 хувийн хувьцаа эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ирэх жилүүдэд гурван үе шаттайгаар 12 сая ширхэг мод тарьж ургуулах аж.
Уншиж байна |